Та өөрт тохирох загвараа сонгоорой 🤍
Карт дээр дарж тухайн загварын өнгө, размер, материалын дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.



Размераа 1 минутанд ол
Хүснэгт нь нийлүүлэгч Ozwear-ийн албан ёсны размерын хүснэгт. Хамгийн чухал нь хөлийн урт (см). Хөлөө хэмжээд доорх хүснэгтээс тааруулна.
- 1
Хөлөө хэмж
Цаасан дээр хананд өсгийгөө тулган зогсоно. Хамгийн урт хурууны үзүүрийг тэмдэглээд хананаас тэмдэг хүртэл см-ээр хэмжинэ.
- 2
Хоёр хөлөө хэмж
Хоёр хөл ихэвчлэн бага зэрэг ялгаатай. Томыг нь авна. Орой хэмжвэл хөл хамгийн том байх үе тул илүү зөв.
- 3
Хүснэгтээс ол
«Хөлийн урт» мөрнөөс өөрийн уртад тэнцүү эсвэл арай урт тоог олоод дээрх размерыг сонгоно.
- 4
Нэхий сулардгийг сана
Эхэндээ бага зэрэг бариу байх нь зөв. 1–2 долоо хоногт ноос нь хөлийн хэлбэрт орно. Хоёр размерын дунд байвал жижгийг нь ав.
- Эмэгтэй: ихэнх гутал, шаахай (EU 35–41)
- Unisex нэхий: OB907, OB908, OB662
- Unisex илгэн: OB661, OB663, OB664, OB721 (EU 35–44)
- Хүүхэд: AU 5/6 – 2/3
- Нярай: S – XL
Монгол өвөлд зориулсан юм шиг
Хүйтэнд дулаан
Нэхийн ноос дулааныг хадгалж, хүйтнийг нэвтрүүлдэггүй. Өглөө эрт гадаа гарахад ч хөл дулаан.
Амьсгалдаг
Байгалийн ноос чийгийг шингээж гадагшлуулна. Дулаан байранд орсон ч хөл хөлрөхгүй.
Хөнгөн, зөөлөн
EVA ба резинэн ултай тул хөнгөн. Оймсгүй ч өмсөж болно, өдөржин өмсөхөд ядраахгүй.
Сиднейгээс хэрхэн захиалах вэ
Загвараа DM-ээр илгээ
Таалагдсан загварынхаа код, өнгийг Messenger эсвэл Instagram-аар илгээнэ.
Размер, stock шалгуул
Бид таны размер Австралид бэлэн байгаа эсэхийг шалгаж хариу өгнө.
Төлбөрөө төл
Доорх данс руу шилжүүлээд захиалгаа баталгаажуулна.
7–21 хоногт хүлээж ав
Гутал тань Австралиас шууд таны гарт хүргэгдэнэ.
- IBAN
- MN27 0005 00 5830202756
- Гүйлгээний утга
- Таны FB/Insta нэр, утасны дугаар
MOZ EXPRESS
Австралийн найдвартай MOZ EXPRESS-тэй хамтран гутлаа Монголд танд аюулгүй хүргэнэ.
100% мөнгө буцаах баталгаа
Хэрэв размер таараагүй эсвэл ямар нэгэн урагдал, гэмтэл гарсан бол төлсөн мөнгийг тань 100% буцааж өгнө. Санаа зоволтгүй захиалаарай.
Асуулт байна уу?
Гутал жинхэнэ нэхий юу?
Тийм. Ихэнх загвар нь хоёр талт хонины нэхий: гадна тал нь арьс, дотор тал нь тэр арьсныхаа байгалийн ноос. Зарим загвар гадна талдаа үхрийн илгэн арьстай. Материал нь загвар бүрийн дэлгэрэнгүй хэсэгт бичээстэй.
Размер таарахгүй бол яах вэ?
Размер таараагүй бол мөнгийг тань 100% буцааж өгнө. Захиалахаасаа өмнө хөлийнхөө уртыг бидэнд хэлбэл размерыг тааруулахад тусална.
Гутал урагдсан, гэмтэлтэй ирвэл?
Ямар нэгэн урагдал, гэмтэл гарсан бол мөнгийг тань 100% буцааж өгнө. Зургийг нь аваад Messenger эсвэл Instagram-аар бидэнд илгээгээрэй.
Цастай, нойтон үед өмсөж болох уу?
“Ус нэвтрэхгүй” гэж бичсэн загварууд цас, чийгэнд тэсвэртэй. Бусад загварыг хуурай цасанд өмсөж болно. Шалбаагтай газар удаан явбал арьс нь толбо болж магадгүй.
Хэрхэн цэвэрлэх вэ?
Зөөлөн сойз эсвэл нэхийн тусгай цэвэрлэгчээр цэвэрлэнэ. Угаалгын машинд угааж, халаагуур дээр хатааж болохгүй. Сэрүүн газар аяндаа хатаа.
Хэд хоногт ирэх вэ?
Төлбөрөө төлснөөс хойш Австралиас 7–21 хоногт таны гарт MOZ EXPRESS-ээр хүргэгдэнэ.
Захиалга, асуултаа бидэнд бич
Загварын код, өнгө, размераа илгээхэд л болно. Размераа мэдэхгүй бол хөлийн уртаа хэлээрэй, бид тааруулж өгнө.